Төслийн удирдагчаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор О.Мөнхсайхан ажиллажээ

Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр орчуулах төслийг хамтран хэрэгжүүлсэн байна.

Энэ төслийн хүрээнд хэвлэн гаргасан “ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл: Үндсэн эрх” номоос гадна МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн “Хувь хүний Үндсэн хуулийн шүүхэд хандах эрх” Венецийн комиссын шинэчилсэн тайлан, “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл, “Үндсэн хуулийн шүүхийн талаарх Венецийн комиссын санал, тайлан, судалгааны эмхэтгэл” номын нээлтийн ажиллагаа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр боллоо.